2024.11.29
УИХ-ын гишүүд Үндэсний Их Хурлын Батлан хамгаалах байнгын хорооны дарга Хулуси Акарыг хүлээн авч уулзлаа
Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын Батлан хамгаалах байнгын хорооны дарга Хулуси Акар, Монгол Улсад урьсанд талархал илэрхийлээд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлэв.
Мөн тэрбээр Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой энэ жил тохиож байгаа хэдий ч, хоёр улсын харилцаа өнө эртний түүхтэй, өв соёлын ойр холбоотой гэж байлаа. Түүнчлэн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн өргөжүүлэх, тэр дундаа парламент хоорондын айлчлалын давтамжийг нэмэгдүүлж, нягт хамтран ажиллахад бүхий л талаар дэмжин ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэв.
Уулзалтад Монгол Улсын сайд Р.Эрдэнэбүрэн, Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Улсын Их Хурлын гишүүн Х.Жангабыл, Б.Жаргалан, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын Батлан хамгаалах байнгын хорооны дэд дарга Рефик Өзен, тус Байнгын хорооны гишүүн Фейзи Бердибек, Мехмет Али Жевхери, Өзгүр Жейлан, Эелем Эрту Эртурул, Аяюже Түркеш Таш, Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш нар болон албаны бусад хүмүүс байлцлаа .