МОНГОЛ УЛС, КАЗАХСТАН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА ӨРГӨЖИН ТЭЛЖ БАЙНА
2024.11.25

МОНГОЛ УЛС, КАЗАХСТАН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА ӨРГӨЖИН ТЭЛЖ БАЙНА

УИХ-ын гишүүн Х.Жангабыл Монгол-Казахстаны парламентын бүлгийн дэд даргын хувиар Бүгд Найрамдах Казахстан Улсын парламентын Мажилис дахь Казахстан-Монгол парламентын бүлгийн дарга Нуртай Сабильяновтай уулзалт хийлээ.

Уулзалтад Монголын талаас УИХ-ын гишүүн Т.Аубакир, Х.Ганхуяг, Б.Заяабал, Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Д.Баярхүү нар оролцсон бол Бүгд Найрамдах Казахстан Улсын талаас тус улсын парламентын Мажилисын гишүүн Нургул Тау, Аманжол Алтай, Унзила Шапак, Жархынбек Амантай, Айдос Сарым, Болат Керимбек болон бусад албаны хүмүүс байлцлаа.

Хоёр улс хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын тулд худалдаа наймааг 500 сая ам.долларт хүргэх зорилтыг тавьсан. Уг зорилтыг хэрэгжүүлэхийн тулд хоёр улсын хууль тогтоох байгууллагууд хууль эрх зүйн орчныг шинэчлэх шаардлагатай гэж хоёр тал үзэв. Уулзалтаар хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа, найрсаг харилцаа өргөжин тэлж байгааг хоёр тал мөн онцоллоо.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn