ТӨР ХАЛААСНЫ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДААС САЛЖ МЭРГЭЖЛИЙН ХОЛБООДТОЙ ХАМТАРНА
Миний бие 2019 онд хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд “Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай” хуулийг өргөн барьж батлуулж байсныг та бүхэн мэднэ. Батлуулсан хуулиа хэрэгжүүлж Төрийн зарим чиг үүргийг нэг хүний халаасанд байдаг олон төрийн бус байгууллагуудаар бус тухайн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх цаг ирээд байна.
Эхний ээлжинд 100 зөвшөөрөл буюу улсын хэмжээнд нийт олгогдож байгаа зөвшөөрлийн 30 хувийг олгох эрхийг салбар бүрийн мэргэжлийн нэгдсэн холбоодод өгнө. Зөвшөөрлөөс давсан бүртгэлүүдийг хуулиар цэгцэлнэ.Үр дүнд гарын үсэг зуруулах гэж үүд сахиж, набор чихэр барьж гүйдэг байдал арилна.
Цомхон, чадварлаг, хүнд сурталгүй, бүтээмжтэй ажилладаг төртэй болно.Төр 100 тэрбум төгрөг зарцуулж 100 сая төгрөгийн ажил хийдэг биш 100 сая төгрөг зарцуулж 100 тэрбумаар үнэлэгдэх үр дүнг бий болгоно.
Холбоотой мэдээ
2024.12.26
2024.12.26
2024.12.23