НҮБ-ын Хүүхдийн сангаас бодлогын зөвлөмж авна
2024.11.22

НҮБ-ын Хүүхдийн сангаас бодлогын зөвлөмж авна

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан НҮБ-ын Хүүхдийн Сангийн Зүүн өмнөд бүсийн нийгмийн бодлогын зөвлөх Андреа Росситой уулзлаа.

Уулзалтын үеэр тэрбээр УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо болон Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран зохион байгуулсан “Нийгмийн бодлого, хамгаалал-хүүхэд” зөвлөлдөх уулзалтад “Монгол Улсад хүүхдүүдийн нийгмийн оролцоо ба амьжиргааг дэмжих нь: Нотолгоонд суурилсан шийдвэр гаргалт, зөвлөмж”-ийг танилцуулсан юм.

-Манай Улсын нийт хүн ам 3.5 сая байгаагийн 37.1 хувь буюу 1.2 сая хүүхэд байна.

-Хүүхдийн эсрэг хүчирхийллийн 70 гаруй хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгддэг.

-Хэдийгээр хүүхэд хамгааллын хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, энэ оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн ч хууль батлах нэг хэрэг.

-Эргээд хөрсөн дээрээ бууж хэрэгжүүлж, нийгмийн бүх орчинд хүүхдийн хамгаалдаг байх хэрэгцээ шаардлага бий.

Хүүхэд хамгааллын бодлогоо хэрэгжүүлэх, үндэсний тогтолцоотой болоход НҮБ-ын Хүүхдийн сангаас бодлогын зөвлөмж авна гэж ГБХНХЯ мэдээлэв.