“Сургуулийн орчинд суралцагчийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах тухай” анхдагч хуулийн төсөлд саналаа өгөх боломжтой
2024.11.13

“Сургуулийн орчинд суралцагчийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах тухай” анхдагч хуулийн төсөлд саналаа өгөх боломжтой

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд “Сургуулийн орчинд суралцагчийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах тухай” анхдагч хуулийн төсөл, холбогдох бичиг баримтын хамт бэлэн болгож www.lawforum.parliament.mn байршууллаа.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “АЛСЫН ХАРАА 2050” зорилтод эрүүл дадал хэвшилтэй, идэвхтэй амьдралын хэв маягтай иргэнийг төлөвшүүлэн эрүүл мэндийн чанар, хүртээмж, үр дүнтэй тогтолцоог хөгжүүлнэ гэсэн зорилго дэвшүүлсэн байдаг. Иймд уг зорилтыг хангахад сургуулиар дамжуулан эрүүл мэндийг дэмжих, хамгаалах нь хамгийг оновчтой арга зам гэж үзэж буй.

 
Тухайлбал, хуулийн төслийг боловсруулах хэрэгцээ шаардлагын судалгааны тайланд 6-18 настай хүүхдийн эрүүл мэндийн байдал, сургуулийн орчинд үүсэж байгаа асуудлууд нь уг хуулийн хэрэгцээтэй гэж үзэх үндэслэл болсон юм.
 
Үүнээс гадна хүүхэд хамгаалал, эрүүл мэнд, эрүүл ахуй, аюулгүй байдал, сургалтын орчинтой холбоотой хууль тогтоомж, стандартууд батлагдсан боловч тухайн хууль тогтоомж нь хэрэгжиж байгаа эсэх, суралцагчийн эрүүл мэнд, аюулгүй байдалд хэрхэн нөлөө үзүүлж байгаа талаар тогтмол хийгдсэн тайлан судалгаа, түүнд үндэслэн хариу арга хэмжээний талаарх мэдээлэл байхгүй байна.
 
Хуулийн хүрээнд эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдүүд болох суралцагсад, эцэг эх, асран хамгаалагч, сургууль, төрийн болон төрийн бус байгууллагуудаас санал авах ажил эхэлж байна. Та бүхнийг идэвхтэй оролцохыг хүсье.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан