2024.11.07

Д.Рэгдэл: Ёс зүйн дэд хороогоо байгуулаагүй төрийн байгууллагад ямар арга хэмжээ авах вэ?

УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороо /2024.11.07/-ны өдрийн хуралдаанаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны 2023 оны 10 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцын талаарх мэдээллийг сонслоо.

Үүнтэй холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Д.Рэгдэл:

Ёс зүй, сахилга хариуцлага нийлээд тогтвортой нийгмийн суурь болдог. Монгол Улсын Ёс зүйн хороо байгуулагдаад нэгж ил өнгөрчээ. Энэ шинэ асуудлыг зогсоохгүй явах учиртай. Үүнийг зогсоох сонирхол байхыг үгүйсгэхгүй. Энэ тараах материалаас харахад олон ажил хийжээ. Үүнийг нэгтгэж, дүгнээд ийм асуудал үүсэж байна гэсэн мэдээлэл хүргэвэл сайн. Байнгын хорооны тогтоолын нэгдүгээр заалтыг хэзээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Ёс зүйн дэд хороо 4200 гаруй байгуулагджээ. Аудитын газраас ирсэн мэдээллээр төрийн 6000 гаруй байгууллага бий гэсэн тоо байсан. Бусад төрийн байгууллагад хэзээ дэд хороо байгуулах вэ. Төрийн албаны хүний нөөцөө яаж хэрэгжүүлдэг вэ. Бодит байдал дээр дарга нар солигдохдоо багаа авч очдог. Мэрит зарчмаар хүний нөөцөө зохицуулах боломж бий юу.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn