Т.Мөнхсайхан: "Жоргүй эмийг жороор олгох тухай ямар нэг тушаал, шийдвэр сайдын зүгээс гаргаагүй
Т.Мөнхсайхан: "Жоргүй эмийг жороор олгох тухай ямар нэг тушаал, шийдвэр сайдын зүгээс гаргаагүй. Мөн хуулинд ч тийм заалт байхгүй. Гагцхүү өмнөх парламeнт батлаад 10 сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн хуулинд үг, найруулгын алдаа гарсан байна. Уг хуулинд " Сэтгэцэд нөлөөлөх эмийг тусгай жороор, бусад эмийг энгийн жороор олгоно" гэсэн заалт оржээ. Энэ нь "Сэтгэцийн эмнээс бусад бүх эмийг жортой олгоно" гэж ойлгогдоод жоргүй эмийг ч жортой олгох гээд эмийн сангууд нугалаа үүсгээд байна. Eр нь жортой эмийг жоргүй өгвөл торгууль нь нэлээд өндөр болсон. Үүнээс болгоомжилсон байх, бас зарим бизнeс, хэсэг хүмүүсийн эрх ашиг хөндөгдөх болсон учир зориуд буруу ойлголтыг дэврээж байх магадлалтай.