2024.09.23
АХМАД НАСТНЫ ХӨГЖЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ САНХҮҮЖИЛТИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
УИХ-аас Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2024 оны зургадугаар сарын 5-ны өдөр баталж, ирэх оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжих эхлэхээр болсон билээ.
Үүнтэй холбогдуулан өнөөдөр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын Ахмадын холбоотой хамтран ахмадын байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
- Ахмад настны тухай хуульд ахмад настанд зориулсан эрүүл мэндийн болон сэргээн засах үйлчилгээ, хөгжлийн үйлчилгээг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эдгээр үйлчилгээний санхүүжилтийг нэмэгдүүлэх асуудлуудыг тусгасан.
- Мөн ахмад настанд тохиолдож байгаа эдийн засгийн хүчирхийлэл буюу тэтгэвэр, тэтгэмжийг нь зөвшөөрөлгүй зарцуулах, барьцаалж зээл авах, өмч хөрөнгийг нь дур мэдэн зарцуулах, ашиглах зэрэг асуудлын зохицуулах зорилгоор Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулж батлуулаад байна.
- Зөвлөгөөнөөр 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжих дээрх хуулийг дагаж гарсан Ахмад настанд дэмжлэг, хөнгөлөлт олгох, Насны хишиг олгох, Нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчлэх журам, Ахмадын сангийн журмыг танилцуулж, “Ахмад настанд үзүүлэх цогц тусламж үйлчилгээний журам”-ын төслийг хэлэлцүүлэх юм.