СУМДАД ТООСЖИЛТООС ҮҮДЭЛТЭЙ АСУУДЛУУД ИХ БАЙНА
2024.09.11

СУМДАД ТООСЖИЛТООС ҮҮДЭЛТЭЙ АСУУДЛУУД ИХ БАЙНА

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын иргэдтэй  "Хамтдаа чадна" уулзалт хэлэлцүүлэг хийж УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэгдсэн хуулийн төслүүдийг сурталчилж, Монгол Улсын Засгийн газар 2024-2028 үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцууллаа.

Иргэдийн хувьд нийтийн эзэмшил, засмал зам, дугуйн зам, тоосжилт, ногоон байгууламж, гүний худаг асуудлыг шийдвэрлэхийг хүсэж байна. Өрхийн үйлдвэрлэлийн хувьд Сумын мал аж ахуйд суурилсан нэгдсэн том үйлдвэр барих, ажлын байр нэмэгдүүлэх, сүү цагаан идээ, ноос ноолуур боловсруулах цехийг бий болгох, нутгийн брэнд Хөх Баавгай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд тоног төхөөрөмжийн дэмжлэг хэрэгтэй байгааг дурдаж байна.

Мөн Архангай-Жаргал-Шинэ-Идэр-Мөрөнгийн чиглэлийн хатуу хучилттай босоо тэнхлэгийн замыг ашиглалтанд оруулж, сумын төвд засмал тавьж шорооноос салгаж, дулааны цахилгаан станц өргөжүүлэн, мал аж ахуйн үйлдвэрүүдийг нээн, гадаад сургалт, туршлага солилцоо хийх шаардлагатай байгааг илэрхийллээ.

Итгэл үзүүлэн сонгосон Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумынхандаа хамтран ажиллах, хамтдаа хичээхээ илэрхийлж УИХ Гишүүн Б.Бат-Эрдэнэ ажлын албанаас хийх ажлын эрэмбэ дарааллыг гарган хамтран ажиллах төлөвлөгөөг хэлэлцэж дууслаа.