БАРИЛГЫН САЛБАРЫН “ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖ”-ҮҮД ШАЛГАРЛАА
2024.09.09

БАРИЛГЫН САЛБАРЫН “ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖ”-ҮҮД ШАЛГАРЛАА

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “БАРИЛГАЧДЫН ӨДӨР”-2024, “Оны шилдэг аж ахуйн нэгж, байгууллага шалгаруулах”, Төрийн болон төрийн бус байгууллагуудын нээлттэй өдөрлөг арга хэмжээ өнөөдөр /2024.09.06/ Барилгачдын талбайд зохион байгуулагдаж байна.

Энэ жилийн арга хэмжээ нь Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын салбарт төрийн болон төрийн бус байгууллагуудаас үзүүлж буй нээлттэй өдөрлөг арга хэмжээ бөгөөд иргэд, ААНБ-уудад нэг цэгийн үйлчилгээ үзүүлж байгаагаар онцлог болж байна. Энэ хүрээнд салбарын 27 ААНБ шилдэг аж ахуйн нэгж, байгууллагын шалгаруулалтад оролцож дараах “Шилдэг -10” аж ахуйн нэгж байгууллага тодорч, тугийг барилгачдын талбайд мандууллаа.

ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖҮҮД.

  • Барилга угсралтын чиглэлээр:
  • “Макс Өргөө” ХХК;
  • “Нью Тур” ХХК
  • Барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр:
  • “Мөнх-Од цацрал” ХХК;
  • “Мөнхийн Гэгээ Цонх” ХХК
  • Барилга байгууламжийн зураг төслийн чиглэлээр:
  • “Татах хүч” ХХК;
  •  “Скайлайн дизайн” ХХК
  • Өргөх байгууламжийн угсралт, засвар үйлчилгээний чиглэлээр:
  • "Визард экспресс консалтиг " ХХК
  • Нийтийн аж ахуйн чиглэлээр:
  • “Илчлэг шивээ” ОНӨААТҮГ;
  •  “КСИМС” ХХК
  • Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуй чиглэлээр:
  • "НБИК” ХХК