АХМАД НАСТАНД ҮЗҮҮЛЭХ УРТ ХУГАЦААНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭЛЭГ ТОГТОЛЦООГ ХӨГЖҮҮЛНЭ
2024.09.06

АХМАД НАСТАНД ҮЗҮҮЛЭХ УРТ ХУГАЦААНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭЛЭГ ТОГТОЛЦООГ ХӨГЖҮҮЛНЭ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Азийн Хөгжлийн Банк (АХБ)-тай хамтран Олон нийтийн оролцоонд түшиглэсэн Ахмад настанд үзүүлэх урт хугацааны тусламж үйлчилгээний шинэлэг тогтолцоог хөгжүүлэх Бүсийн техник туслалцааны төсөл хэрэгжүүлж байгаа билээ.

Төслийн хүрээнд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Ачлалт хүүхдүүд” ТББ-аас ахмад настанд үзүүлэх урт хугацааны тусламж үйлчилгээний шинэлэг тогтолцоог хөгжүүлэх уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.


Хэлэлцүүлгээс хороо бүрд ахмад настанд цогц үйлчилгээ үзүүлэх баг бий болгох, ахмадын чадварт тохирсон үйлчилгээг үзүүлэх, насжилтаас үүдэлтэй өвчлөлөөс урьдчилан сэргийлэх сургалт нөлөөллийн ажлыг тогтмол зохион байгуулах, ахмад настны мэргэшсэн эмчийг бэлтгэх зэрэг санал гарч цаашид хэрэгжүүлэхээр боллоо.