2024.05.16
Ч.Ундрам: Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах ахмадуудын эрхийг хамгаалахад хэрхэн анхаарах вэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.05.16/ нэгдсэн хуралдаанаар Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр суурь илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам:
"Ахмадын асрамжийн төвүүд байдаг. Дэлхийд хувийн хөрөнгө оруулалттай, өдрийн болон амьдраад нийгмийн харрилцаанд орох, эмчилгээ сувилгаа хийлгэх боломжтой ийм хувийн сектор байдаг. Энэ чиглэлд хуульд зохицуулалт орсон уу?
Ахмадын гэрээгээр хөдөлмөр эрхлэх тухай зохицуулалт оруулж байгаад баяртай байна. Хажуугаар нь аюулгүй байдал, эрүүл мэнд, хөдөлмөрийн үнэлэмж зэргийг бүрэн оруулсан уу?
Тэтгэврийг өвлөгддөг болгож түүхэн өөрчлөлт хийсэн. Дундаж наслалттай холбоотой тэтгэврээ удаан хугацаанд авч чаддаггүй. 20% нь л өвлөгдөж байна. Үлдсэн хэсгийг нь ямар нэг санд хуримтлуулах, шилжүүлэх боломжтой юу?"
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn