Ц.Туваан сайд Бүгд найрамдах Энэтхэг улсын Engineers India limited, Megha engineering, infrastructers компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
Уулзалтын эхэнд Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэр нь Монгол Улсын эрчим хүчний бие даасан байдлыг хангаад зогсохгүй эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах томоохон бүтээн байгуулалт болохыг онцлон тэмдэглэв.
Энэ удаагийн Засгийн газрын нэгэн чухал ажил бол ГТБҮ-ийг ашиглалтад оруулах, мөн үйлдвэрийн түүхий эдийн хангамжийг баталгаажуулах явдал учир Засгийн газраас энэхүү төслийг бүх түвшинд онцгой анхаарч байгаагаа дурдав.
Engineers India limited, Megha engineering, infrastructers компаниудын зүгээс төслийг чанарын өндөр түвшинд, төлөвлөсөн хугацааны дагуу хийж гүйцэтгэхээ илэрхийлж, төслийн үйл явцыг салбарын сайдад танилцуулав.
Холбоотой мэдээ
2024.11.22
2024.11.21
2024.11.21