2024.08.27
Ж.Ганбаатар: Биржийн үйл ажиллагаа доголдвол хулгай нүүрлэнэ
УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2024.08.27/ нэгдсэн хуралдаан аар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудлаар гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
Биржийн тухай хууль хэрэгжээд хоёр жил болж байгаа. Энэ жил 100 хувь нүүрсээ биржээр зарах ёстой. 2023 оны гүйцэтгэлээр Эрдэс таван толгой ХХК-ны нүүрсийг 30-40 хувьтай зарсан. Хагас жилээс хойш нүүрсээ биржээр зарахгүй байна. Бас зэсээ яагаад биржээр зарахгүй байна вэ. Шалтгаан нь юу байна.
Гол төсвийг бүрдүүлж байгаа нь нүүрс, бас зэс. 2023 оны гүйцэтгэлээр Эрдэс таван толгой компани нүүрсний 30-40 хувийг хуулийн дагуу биржээр зарсан. Энэ жил 100 хувь зарах ёстой. Явцын дунд Биржийн тухай хуулийг буруу хууль байна гэж магадгүй шүү. Биржийн үйл ажиллагааг гишүүний хувьд шахаж ажиллана. Биржийн үйл ажиллагаа доголдвол хулгай нүүрлэнэ.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn