2024.08.16
ҮЕРИЙН ДАЛАН СУВАГ, УС ЗАЙЛУУЛАХ ХООЛОЙГ ЦЭВЭРЛЭЖ, ҮЕРТ АВТАХГҮЙ БАЙХ АРГА ХЭМЖЭЭГ АВНА
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Б.Хуягбаатар, СХД-ийн Онцгой байдлын хэлтэс болон бусад албаныхан үерийн эрсдэл үүссэн 3,6,18,20 дугаар хороонд ажиллалаа.
Тус хороодод ажиллах үеэрээ үерийн эрсдэл үүссэн газруудын нөхцөл байдлыг сайжруулах цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай хэд, хэдэн арга хэмжээг авч ажиллахаар боллоо. Дүүргийн Засаг дарга үер усны далан сувгийн ам, хоолой бөглөрсөн эсэхэд урьдчилан үзлэг хийх, 3-р хорооны замын баруун талын үерийн усны хоолойг цэвэрлэж гудамжнуудын ус тогтсон хэсгүүдэд шороо асгаж, түрж тэгшлэхэд шуурхай арга хэмжээ авахыг холбогдох албаныханд чиглэл өгөв.
Мөн хороодын бөглөрсөн лаг хагшаасыг ухаж цэвэрлэж, бөглөөсийг гаргах, дахиж үерийн гамшиг нүүрлэхээс сэргийлэхэд холбогдох байгууллагууд хамтарч ажиллахаар болов.