2024.06.27
П.ДЭЛГЭРНАРАН: ИРГЭДИЙН СОНГОХ, СОНГОГДОХ ЭРХИЙГ ХАНГАН САНАЛ АВАХ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭХЭД БЭЛЭН БОЛЛОО
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах үйл ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болсон талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүд, Тамгын газрын дарга болон Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг байгууллагуудын төлөөлөл мэдээлэл хийлээ. Ээлжит сонгуулийг ажиглах 30 мянга гаруй ажиглагчдын төлөөлөл болох “Бодлогод залуусын хяналт” ТББ-аас хэвлэлийн бага хуралд оролцов.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран санал авах үйл ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болсон талаар дараах мэдээллийг өглөө.
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо, аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо, хэсгийн хорооны гишүүд болон мэдээллийн технологийн баг, даамлаар ажиллаж буй 23.500 гаруй, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан 2564, Цагдаагийн 12.000 гаруй албан хаагч, Онцгой байдлын 100 гаруй албан хаагч, нийтдээ 40 шахам мянган төрийн албан хаагчид хуулиар хүлээсэн чиг үүргээ биелүүлж, Та бүхний сонгох, сонгогдох эрхийг ханган санал авах ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болсныг мэдээлэв.