2024.06.25
МИНИЙ ГЭР БҮЛ
Миний аав Балжиннямын Лувсанцэрэн Хөвсгөл аймгийн Их-Уул сумын уугуул хүн байлаа. Насаараа тээврийн жолооч, сум, сангийн аж ахуйн орлогч дарга, аймгийн ахмадын зөвлөлийн дарга хийсэн дээ. Нутгийнхан маань аавыг их хүндэлдэг, олонтой хүн явжээ.
Ээж минь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Сүмбэр багийн уугуул Шаравын Цэнд-Аюуш гэж хүн байв. Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн анхны сувилагч, эмнэлэгтээ 34 жил ажилласан байдаг юм. Манайх 11 хүүхэдтэй. Би айлын 10 дахь хүүхэд билээ.