2024.06.25

Авлига, хулгайд холбогдсон этгээдүүдэд хариуцлага тооцох хууль, шүүхийн тогтолцоог үүсгэнэ

ХҮН нам 10 гаруй жил мятаршгүй, тууштай, тасралтгүй улс төр хийсний үр дүнд өнөөдөр  УИХ-ын сонгуульд АНХ удаа ДАНГААРАА оролцож байна. Тус нам салбар бүрийн мэргэжилтнүүдийн төлөөллийг 13-тойрогт илгээсэн. Харин жагсаалтын хувьд улс, орныхоо эрх ашгийн төлөө байж чаддаг, урт хугацааны ирээдүйн төлөө шийдвэр гаргадаг, ПОПУЛИЗМыг сөрж чаддаг бодлогын улс төрчдийг илүү дэвшүүлсэн гэдгээ намын дарга нь танилцуулж яваа. Түүний нэг нь ХҮН намын Ерөнхий нарийн бичгийн дарга, П.Ганзориг намынхаа жагсаалтаар 3-т нэр дэвшсэн. 

Одоогоор Нийслэлийн ИТХ-д ХҮН намын гурван төлөөлөгч бий. Түүний нэг нь П.Ганзориг. ИТХ-д сөрөг хүчнийхээ үүргийг маш хариуцлагатайгаар сайн биелүүлсэн гэж намын гишүүд, дэмжигчид нь үздэг юм билээ. Тодруулбал “Цавчаа ногоон” автобусны хулгайг илчилж, олон нийтэд ил болгон хариуцлага алдсан Хотын дарга Д.Сумъяабазар, түгжрэлийн асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатар нарыг огцруулах шаардлага тавьж үр дүнд хүргэсэн. Засгийн газраас Нийслэлийн гэр хороололд БНХАУ-д үйлдвэрлэсэн хагас коксжсон шахмал түлш 177 тэрбум төгрөгөөр худалдаж авч, туршилт хийх үр ашиггүй ажлыг сөрж зогсоосон.

Нийслэлийн хэмжээнд үерийн гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлд үерийн далан, шуудуу барихад 38.5 тэрбум төгрөг төсөвт тусгуулсан. Нийтийн тээврийн үр ашиггүй тогтолцоог шинэчлэхийг шаардаж ажилласан. Хууль бусаар олгогдсон газар, барилгажилтын эсрэг иргэдтэй нэгдэн тэмцэж 10 гаруй байршилд иргэдийн талд шийдвэр гаргуулж, сөрөг хүчний үүргээ хариуцлагатай гүйцэтгэсэн. ХҮН намын жагсаалтаар 3-т нэр дэвшиж буй П.Ганзориг сонгуулийн үр дүнгээр бид дээрх авлига, хулгайд холбогдсон этгээдүүдэд хариуцлага тооцох хууль, шүүхийн тогтолцоог үүсгэх болно. Цаг нь болсон  ХҮН нам  өөрчилнө  гэдгээ илэрхийлж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn