Улсын бүртгэлийн байгууллагын иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийн статистик
2024.04.30

Улсын бүртгэлийн байгууллагын иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийн статистик

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” гэж заасан.

Улсын бүртгэлийн байгууллага хуулийн хэрэгжилтийг хангаж иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-ний өдрөөс эхлэн түр хугацаанд зогсоолоо.

2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 4 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл нийт 70,071 шилжилт хөдөлгөөний бүртгэл хөтөлсөн байна. Үүнээс 1 дүгээр сард 42,750, 2 дугаар сард 9,420, 3 дугаар сард 11,389, 4 дүгээр сард 6,512 бүртгэл хөтөлсөн.


Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг сүүлийн 5 жилийн эхний 4 сарын байдлаар харьцуулбал: 2020 онд 229,149, 2021 онд 50,231, 2022 онд 52,762, 2023 онд 60,808, 2024 онд 70,071 шилжилт хөдөлгөөн бүртгэгдсэн байна.

Жич: 2020 оны Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуультай холбогдуулан 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс шилжилт хөдөлгөөний бүртгэлийг түр зогсоосон тул 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл 4 сараар тооцсон.

/2020 оноос 2024 оны эхний 4 сард хийгдсэн шилжилт хөдөлгөөний бүртгэлийг нарийвчилж үзвэл/

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn