
2024.04.03
“Мөнгөн алиалагч” цом хүртсэн хамтлагийн уран бүтээлчдэд 40 сая төгрөгийн мөнгөн шагнал олгоно
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны дөрөвдүгээр сарын 03-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
- · Монакогийн Вант Улсын “Монте Карло-46” дэлхийн циркчдийн их наадамд оролцож хоёрдугаар байр буюу “Мөнгөн алиалагч” цом хүртсэн ”Трүүп Амараа” хамтлагийн уран бүтээлчдэд 40 сая төгрөгийн мөнгөн шагнал олгоно.
- · “Бүх нийтийн цахим ур чадварын бүтцийн хүрээ”-г хавсралтаар баталж, бүтцийн хүрээнд заасан чадамжуудыг нарийвчлан ур чадварын түвшингөөр нь сургалтын хөтөлбөр, үнэлэх аргачлал боловсруулж, түгээх ажлыг зохион байгуулахыг холбогдох сайд нарт даалгалаа.