Сангийн сайд Б.Жавхлан Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа
2024.02.19

Сангийн сайд Б.Жавхлан Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа

Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр /2024.02.19/ Дэлхийн банкны Хятад, Монгол, Солонгос Улсыг хариуцсан захирал Мара К.Уорвик болон тус байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Ли тэргүүтэй ажлын хэсгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Дэлхийн банкны эх үүсвэрээр хэрэгжиж буй төслүүдийн явц болон цаашид шинээр хэрэгжих төслүүдийн тэргүүлэх чиглэл, ач холбогдлын талаар санал солилцлоо.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn