2024.01.17

“Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлэг

Х.Нямбаатар: Урт цагааныг буулгах гэж 10 жил дуншсан. Бид сая нурааж дуусгалаа. Байранд нь иргэдээс асууж, ногоон байгууламж байгуулах шийд гаргасан. Голын голдирол өөрчилж, үерийн эрсдэл үүсгэсэн шунхлайг нүүлгэн шилжүүлж газрыг чөлөөлсөн.

S Outlet дэлгүүрийн тухайд сар шинийн баяраас өмнө агуулах чөлөөлөх худалдаа хийгээд бараа сэлтээ дуусгая гэдэг хүсэлт тавьсан. Үүний дараа энэ дэлгүүрийг буулгах ажлыг хийнэ.

Aqua garden хотхоны тухайд буулгах шийдвэр шүүх дээр гацчихсан байдалтай байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлөх эрх байхгүй учраас энэ асуудлыг түргэн шийдвэрлэж өгөөч гэдэг хүсэлтээ тавьж байгаа. Нийт нийслэлчүүдийн эрх ашиг яригдаж байгаа учраас энэ асуудлыг түргэн шийдэж өгөх байх гэсэн итгэл байна.

Шүүхийн шийдвэр гарсаны дараа Aqua garden хотхоны урд талын 2 блокийг буулгах ажлыг шуурхай хийж дуусгана. Иргэдийн зүгээс хотхон баригдаад байна нураахгүй юм байна гэдэг яриа байна. Энэ бол тухайн аж ахуйн нэгжийн л асуудал. Бид буулгах шийдвэрээсээ буцаагүй.