2024.01.15

Х.Нямбаатар: 12 мянган айлын орон сууцыг барихад 1,5 их наядыг зарцуулна

Д.Тогтохсүрэн: 20 мянган айлын газар чөлөөлөлт хийхэд хэдэн төгрөг гаргах юм бэ?

20 мянган айлын газар чөлөөлөлт хийх ажилд хэдэн төгрөг зарцуулах асуудлаар УИХ-ын гишүүд болон холбогдох албаныхан асуулт асууж, хариулт өгч байна.

Хотын дарга Х.Нямбаатар, "Газар чөлөөлөлтийг өнөөгийн батлагдсан жишиг тарифын дагуу бүхэлд нь 2003 нэгж талбарыг чөлөөлөөд авах юм бол 400 орчим тэрбум төгрөг болно. Бид ийм эх үүсвэр гаргалгүйгээр ААН байгууллага иргэдтэй одоогийн батлагдсан Улаанбаатар хотыг орон сууцжуулах, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хуулийн хүрээнд 4,5 арга хэрэглүүрээр хэлэлцээр хийх гэж байгаа юм. Түр түрээсийн орон сууцанд оруулах, үйлчилгээний зориулалттай обьектоор солилцоо хийх, НОСК-ийн мэдэлд байгаа бэлэн орон сууцаар солилцох, бэлэн үнийг нь төлж авах гэсэн аргуудыг хэрэглэнэ.

Манай ажлын хэсэг газрын алба дээр тусдаа бие даасан нэгж Сэлбэ дэд төв дээр байгуулагдсан. Өнөөдөр бид барилгын жишиг өртгийг тооцож барихдаа ойролцоогоор 1,4-1,5 их наядын хооронд 12 мянган айлын орон сууцны барилгыг барина. Үүнээс гадна хорооллын дундах зам, Сэлбэ голыг тусад нь усны нөөц эх үүсвэр хиймэл далан байгуулах давхар төслийг хэрэгжүүлнэ. Төсөл бол ойролцоогоор 1,6 их наяд төгрөг болно. Бид барилгын өртгийг бууруулах чиглэлээр хуульд заасан бусад боломжуудын дагуу ашиглана. Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа санхүүгийн эх үүсвэр бүрэн шийдэгдсэн, зургийн асуудал бүрэн шийдэгдсэн, газар чөлөөлөлт бүрэн шийдэгдсэн нөхцөлд дөрөвдүгээр сарын сүүлээр нээлттэй сонгон шалгаруулна" гэлээ.