“Нийслэлийн хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдал"-ын талаар санал солилцож байна
2023.12.14

“Нийслэлийн хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдал"-ын талаар санал солилцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон Хүнсний хувьсгал ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүд, хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчид өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатартай уулзаж “Нийслэлийн хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдал"-ын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож байна.

Уулзалтад НЗДТГ, НЗДТГ-ын хэрэгжүүлэгч агентлагууд, Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Хүнсний хувьсгал ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүд, Хүнс хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгч аж ахуйн нэгжийн 80 гаруй төлөөлөл оролцож байна.