2024.01.10
Орон нутгийн зарим нислэгийг тодорхой хугацаанд “Буянт-Ухаа”-д шилжүүлэх талаар Япон Улсын эрх бүхий байгууллагатай яриа хэлэлцээ хийнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны нэгдүгээр сарын 10-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Орон нутгийн зарим нислэгийг тодорхой хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд шилжүүлэх талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Энэ асуудлаар Япон Улсын эрх бүхий байгууллагатай яриа хэлэлцээ хийхийг хуралдаанаас дэмжлээ.