2024.01.02
Чингис хаан нисэх буудал Монгол Японы харилцааны бэлгэ тэмдэг
Тийм ч учраас зорчигч үйлчлүүлэгчдийн, тэр дундаа монгол япон иргэдийн тав тухыг алдагдуулдаггүй, чирэгдүүлдэггүй байх нь маш чухал.
Хэрэв орон нутгийн нислэгийг Буянт-Ухаа руу шилжүүлвэл ирэх явах иргэдийн цаг зав, мөнгө санхүүг хэмнэнэ гэдгийг Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Игавахара Масарүтэй уулзах үеэрээ хөндлөө.
Агаарын тээврийн либералчлалын үр дүнд 2022 онтой харьцуулахад нислэгийн тоо давтамж 114%-иар өсөж, 1.7 сая зорчигч тээвэрлэсэн. Цаашид ч "Чингис Хаан” олон улсын нисэх буудлаар үйлчлүүлэх зорчигчдын тоо жил бүр 10 орчим хувиар өснө. Тиймээс нисэх онгоцны буудлын шинэ терминал барих асуудлаар ч Японы Засгийн газартай идэвхтэй хамтран ажиллаж байна.