2023.11.16
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэж байна
УИХ-ын чуулганы /2023,11,16/-ны өдрийн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам тогтоолын төслийн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа.
Ажлын хэсгийг байгуулж, Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, Б.Баттөмөр, Х.Ганхуяг, Т.Доржханд, С.Чинзориг нар ажиллажээ. Ажлын хэсэг “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тусгагагдсан заалт, зорилтуудыг танилцуулах уулзалтыг 2023 оны аравдугаар сарын 17, 18-ны өдрүүдэд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын бизнесийн зөвлөл, Монгол дахь АНУ-ын худалдааны танхимын бизнес эрхлэгчдийн төлөөллийг оролцуулсан уулзалтуудыг зохион байгуулсан байна. Ажлын хэсгээс тогтоолын төсөлд Засгийн газраас эрх зүйн орчныг бүрдүүлж, орон сууцын ипотекийн хөтөлбөрийг шилжүүлэн авах хүртэл хугацаанд хөтөлбөрийн тасралтгүй байдлыг хангасан.
Зээлийн эргэн төлөлтөөс санхүүжүүлэх; мөн орон сууцын ипотекийн хөтөлбөрийн хүрээнд олгох зээлийн нийт эх үүсвэрийг нийслэл, орон нутагт тэнцүү хуваарилах; агаар, орчны бохирдлыг бууруулах, төвлөрлийг сааруулах бодлоготой уялдуулан эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц, гэр хорооллын барилгажуулалтад олгох ипотекийн зээлийн хэмжээг хөтөлбөрийн нийт эх үүсвэрийн 20 хүртэл хувьд хүргэх арга хэмжээ авах; эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, ажлын байрыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор бизнесийн зээлийг нэмэгдүүлэх, хэрэглээний зээлийн хэт өсөлтөөс сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх; банкнаас жижиг, дунд бизнест олгосон зээлийг ангилах, ангилал дээшлүүлэх, түүний бүтцийг өөрчилж, дахин санхүүжүүлэх зохицуулалтыг эрсдэлд суурилсан хяналт шалгалтын зарчимд тулгуурлан уян хатан болгох ажлыг судлан шийдвэрлэх зэрэг зарчмын зөрүүтэй зургаан саналыг бэлтгэжээ.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл тогтоолын төслийн сөрөг, хүчний санал, дүгнэлтийг танилцууллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn