2023.10.05
Т.Энхтүвшин: Аж үйлдвэрийн салбараа дэмжиж байж, эдийн засаг өснө
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.05/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:
Монгол төгрөгөө тогтвортой болгож, валютын урсгал нэмэгдүүлж, дотооддоо бүх зүйлээ үйлдвэрлэж байж, мөнгөний бодлого тогтвортой байна. Мөнгөний бодлогоо "Шинэ сэргэлтийн бодлого" той уялдуулах хэрэгтэй. Ноос ноолуураа боловсруулъя, ажлын байраа нэмье. Аж үйлдвэрийн үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүсээ дэмжих хэрэгтэй. Уул уурхайн бүтээгдэхүүнээ дахин боловсруулахгүй гаргаад байх уу.
Зарим гишүүдийн ярьж хэлээд байгаа Гадны хөрөнгө оруулалттай банкаа оруулж ирэх арга зам хайж, өөрсдөө очиж хууль эрх зүйн орчноо танилцуулах хэрэгтэй. Манай улсын гадны банк сонирхоно, та бүхэн маань хүлээхгүй, хойноос нь яваач ээ. Улс орноо танилцуулаач ээ. Бусдаар инфляцыг ингэж барина гээд яриад байж болохгүй, цаашдаа эдийн засгаа сэргээе гэвэл үйлдвэрлэлээ сэргээх ёстой. Ингэж байж ДНБ, цалин, тэтгэвэр нэмэгдэнэ.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn