2023.11.06
Хууль бус олборлолт явуулсан зөрчлийг илрүүлэн албадан буулгаж байна
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт хийж буй хамтарсан шалгалтаар Ерөө сумын “Бага зүм”, “Их алт” гэх газруудад хууль бус олборлолт явуулж байсан зөрчлийг илрүүлэн албадан буулгаж, зөрчлийг шалгах ажил хийгдэж байна.
Мөн 3 дугаар багийн нутаг “Улаан хясаа” гэх бичил уурхайгаар ашигт малтмал олборлох зорилготой гэх зохих зөвшөөрөл, бичиг баримтгүй нөхөрлөлийг буулгах шаардлага өгч хэрэгжилтийг нь хангуулж байна.
Шалгалтын явцад нуусан, орхисон эзэн холбогдогчгүй экскаватор, гар хийцийн алт угаах төхөөрөмжүүдийг тодорхой байршлуудад илрүүлэн, албадан буулгах, эзэн холбогдогчийг тогтоохоор шалгалт явууллаа.
Цаашид хууль бус үйлдэлдээ ашигласан болон ашиглахаар бэлтгэж завдсан, номер, арлын дугааргүй, бичиг баримтгүй, бүртгэлгүй техник тоног төхөөрөмжүүдийг харьяалал харгалзахгүйгээр улсын орлого болгох асуудлыг холбогдох байгууллагад уламжлан шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан