2023.10.27

Б.Батөмөр: Ирээдүй өв сангийн мөнгөний алдагдсан боломжийн тооцоо бий юу?

УИХ-ын чуулганы 20236,10,27-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Ирээдүйн өв сангийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар” тавьсан асуулгын хариуг сонслоо.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Ирээдүй өв санд 2017-2022 онд 5 ихнаяд 488 тэрбум төгрөг цугларч, 2 ихнаяд 870 тэрбум төгрөгийн зарлага гарч, 2,7 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Үүнийг яагаад ашиглахгүй байна гэсэн асуултад Засгийн газраас хэд хэдэн шалтгаан хэлж 2025 он хүртэл хойшлуулсан гэсэн хариулт өгсөн. Яагаад таван жил хойшлуулж байгаа вэ, 1-2 жил хойшлуулж болоогүй юу, таван жилийн дараагийн асуудлыг харж чадаж байна уу? 

Цар тахал 2022 онд дууссан, 2,7 ихнаяд төгрөг хадгалагдсаар байдаг 2020-2022 онд инфляц ойролцоогоор 35 хүртэлх хувьтай байсан. Зөвхөн 2022 онд монгол төгрөгийн ханш 20 хувиар унасан. 2,7 ихнаядтөгрөгийн үнэ цэнэ хэр их унасан бэ. Энэ их мөнгийг гадаадын зах зээлд эрсдэлтэй гэж үзсэн бол дотоодын зах зээлд ашиглаж болохгүй байсан уу? Алдагдсан боломжийн тооцоо бий юу. Хуульд заасны дагуу сангийн мөнгийг арвижуулах талаар юу хийсэн бэ.

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn