2023.09.07
Хот байгуулалттай холбоотой төслүүдийн ажлын явцтай танилцлаа
Нийслэлийн ИТХ-аас нийслэлд хэрэгжиж буй хот байгуулалттай холбоотой төслийн үйл явцтай танилцан, санал дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийг өнгөрсөн зургаадугаар сард байгуулсан.
Уг ажлын хэсэг нь:
- Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах
- Орлогод нийцсэн орон сууц
- Ашиглалтын шаардлага хангаагүй барилгыг дахин барилгажуулах төслүүд тэдгээрийн байршил, хэрэгжилтийн явц
- Сэлбэ дэд төв болон Баянхошуу дэд төвийн үйл ажиллагаа
- Улаанбаатар хотын суурьшлыг тэлэх, одоо байгаа дэд бүтцийн эдийн засгийн үр өгөөж, цаашид хэрхэн шийдвэрлэх зэрэг асуудлаар холбогдох байгууллагаас гаргасан танилцуулга, мэдээллийг нэгтгэн санал дүгнэлт боловсруулах юм.