2023.08.30

Багануур дүүргийн сургуулиуд, боловсролын төвд 30 ангийн иж бүрэн хэрэгсэл, ухаалаг самбар, багш, сурагч ширээ сандалыг хүлээлгэн өглөө

Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн сургууль, цэцэрлэг, боловсролын байгууллагуудын хүүхэд суралцах орчин хийгээд багш, ажилтнуудын ажиллах орчинг илүү тавтай байлгах чиглэлд анхаардаг.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир өөрийн сонгогдсон тойрог болох Багануур, Багахангай, Налайх дүүргийнхээ сургалтын орчныг сайжруулах, багш сурагчдын ажиллах, суралцах таатай орчныг бүрдүүлэх, тоног төхөөрөмж, техник хэрэгсэлээр хангах бодлогын хүрээнд Багануур дүүргийн цогцолбор гурван сургууль, Насан туршийн боловсролын төвд 30 ангийн иж бүрэн хэрэгсэл, ухаалаг самбар, багш, сурагч ширээ сандалыг хүлээлгэн өглөө.

Ингэснээр тус дүүргийн Боловсролын салбарт анх удаа 900 орчим сая төгрөгийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийгдэж байна. Цаашид боловсролын салбарын хөрөнгө оруулалт дөрвөн үе шаттай хэрэгжинэ.

Нэгдүгээр шат: Дижитал ангийг 2 сургуульд байгуулна. Бүрэн засвар хийж, иж бүрэн тоног төхөөрөмжтэй болгож байна. 

Хоёрдугаар шат: Багш, сурагч сандал ширээ, ухаалаг дэлгэц.

Гуравдугаар шат: Физик, биологи, химийн лаборатори, лингафоны танхим.

Дөрөвдүгээр шат: Цэцэрлэгүүдийн иж бүрэн хөгжим, тоног төхөөрөмжтэй болгох юм. 

Дээрх цогцолбор гурван сургууль нь нийт 100 гаруй ангитай бөгөөд 1/3 нь шинэчлэгдсэнээр багш, сурган хүмүүжүүлэгчид болон сурагч хүүхэд багачуудын суралцах орчин нөхцөл ийнхүү таатай болж байна.