2023.08.21
Монгол орныг гадаадад сурталчлах зорилготой "NASSUMMIT-2023" эхэллээ
"WelcometoMongolia" арга хэмжээний хүрээнд Монгол орныг гадаадад сурталчлах зорилготой Дэлхийн 10 гаруй оронд амжилттай зохион байгуулсан “Nassummit-2023” Улаанбаатар хотод болж байна.
Тус арга хэмжээнд Олон Улсын төдийгүй Монголын шилдэг контент бүтээгч, хөрөнгө оруулагчид оролцож өөрсдийн туршлага, арга барилаасаа хуваалцаж байна.
Сошиал хуудаснаа олон сая дагагчтай 9 орны 13 нөлөөлөгч нар 7 хоногийн хугацаатай ирсэн ба энэ хугацаанд Монгол орноор аялж, Монголын тухай контент хийсэн юм.
Зочдын сошиал хуудсан дахь /Фэйсбүүк, Инстаграм, ТикТок, YouTube, twitter/ дагагчдын тоог танилцуулья:
- Nuseir Yassin / CEO of Nas company/- 63 сая,
- Dhruv Rathee /Explainers that inspire/ - 21,4 сая,
- Alyne Tamir /Internet’s Favorite Travel Vlogger/ - 3,8 сая,
- Daniela Rita /From an Audiovisual Communicator to Travel Creator/ - 4 сая
- Wil Dasovich /TV Personality/ - 7 сая,
- Alan Wurman / Alan’s Theory Creator/ - 1,3 сая
- Larissa D’SA /Best Indian Travel Vlogger/ - 1,9 сая,
- MONT / A journalist Content Creator/ - 4 сая,
- MONT / A Journalist Turned content Creator/ - 4 сая,
- Julius Dein /World’s biggest Magicain/ - 72 сая,
- Jordan Matter / Most successful “Old” YouTuber in the World/ - 28 сая,
- Mark Weins / Food and Travel Creator/ -20 сая,
- Max Haase / Travel Creator/ 10 сая дагагчтай юм.