Хичээлийн хоцрогдолыг амжилттай нөхөж буй зургаан орны нэгээр Монголыг онцоллоо
2023.07.14

Хичээлийн хоцрогдолыг амжилттай нөхөж буй зургаан орны нэгээр Монголыг онцоллоо

"Ковид 19" цар тахлын дэгдэлт намжиж сургуулиуд нээгдэж, хэвийн үйл ажиллагаагаа эхлүүлэхэд дэлхийн улс орнууд ямар арга хэмжээ авсан талаарх 60 улсын туршлагыг судалсан “How to accelerate Student learning: Lessons from 60 countries” шинэ судалгааг Дэлхийн банкнаас танилцууллаа.

Уг тайланд Камбож, Колумб, Кот-д’Ивуар, Энэтхэг, Монгол, Румын, Замби гэсэн 7 улсыг гүнзгийрүүлэн судалснаас Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Ерөнхийн боловсролын сургуулийн суралцагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах цогц төлөвлөгөө"-г оновчтой болсон гэж онцлов.

Судлагдсан 60 орны гуравны нэг орчим нь л зорилтот сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж, дөрөвний нэг орчим нь бүтэц зохион байгуулалттай сурган хүмүүжүүлэх хөтөлбөрөөр дамжуулан багшийн гүйцэтгэлийг дэмжсэн байна. Судалгааны дүнгээс үзэхэд дэлхий даяар нийт 1,6 тэрбум хүүхэд 141 өдрийн турш сургуульдаа явж чадаагүй.

Л.Энх-Амгалан сайдын зүгээс Монгол Улсын боловсролын салбарын шинэчлэлд хэрэгжүүлж буй сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах цогц төлөвлөгөө, боловсролын цахим шилжилт, үнэлгээний тогтолцоо, мөн үр дүнд суурилсан төсвийн шинэчлэлийн талаар энэхүү тайлан хуралд танилцууллаа.