Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг цахимд шилжүүлснээр жилд 480 боодол цаас хэмнэнэ
2023.06.29

Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг цахимд шилжүүлснээр жилд 480 боодол цаас хэмнэнэ

Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг хүлээн авах, шинжилгээ хийх, баталгаажуулах үйл явцыг Байгаль орчны мэдээллийн санд байршуулж Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний цахим систем (www.eic.mn)-д нэвтрүүллээ.

Цахим системд шилжүүлснээр БОАЖЯ-д жилд ирж буй /1000 орчим/ тайланг цахимаар хүлээн авч, шинжилгээ хийх, баталгаажуулах нөхцөл бүрдэхээс гадна иргэд, аж ахуйн нэгжид үзүүлэх үйлчилгээ нээлттэй, шуурхай болж, жилд 480 боодол бичгийн цаас хэмнэж, 15-60 жилийн настай 40 ширхэг модыг хамгаалах юм.

Цахим системийн программ хангамжид туршилт тохируулга хийж, 67 мэргэжлийн байгууллага, мэргэжлийн холбооны төлөөллийг хамруулан цахим систем ашиглалтын сургалтыг ЦУОШГ-ын Байгаль орчны мэдээллийн төвтэй хамтран зохион байгууллаа.