
2023.06.26
Сүхбаатар дүүргийн ИТХ-ын зөвлөлийн хуралдаан боллоо
Сүхбаатар дүүргийн ИТХ-ын Зөвлөлийн хоёрдугаар хуралдаан 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр танхим болон цахимаар хуралдаж 7 асуудал хэлэлцлээ. Хуралдаанд дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид болон Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа нар оролцлоо.
Хуралдаанаар:
- "Энхтайвны хөшөө босгох тухай"
- -"Хог хаягдлын үйлчилгээний төлбөр, хураамжийн хэмжээг шинэчлэн батлах тухай"
- "Дүүргийн Эрүүл мэндийн төвийн нэгдсэн эмнэлгийн ашиглалтын өмнөх захиргааны тухай" асуудлууд
- "Ойг тэмдэглэх тухай"
- "Дүүргийн Эмэгтэйчүүдийн зөвлөл байгуулах тухай"
- "Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны тов, дараалал тогтоох тухай"
- "Бусад (ИТХ-ын төлөөлөгчийн бүрэн эрхийн тухай, Төрийн цол, одон, медальд дэмжин уламжлах тухай) асуудлуудыг дүүргийн ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ц.Осорваань нар тус тус танилцуулж хэлэлцэн шийдвэрлэлээ.
Дүүргийн ИТХ-ын есдүгээр ээлжит хуралдаан 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хуралдахаар товлолоо.

Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn