СБД-ийн ахмадуудад хараа зүйн цогц үзлэг, оношилгоо хийж нүдний шил гардуулав
2023.04.27

СБД-ийн ахмадуудад хараа зүйн цогц үзлэг, оношилгоо хийж нүдний шил гардуулав

Сүхбаатар дүүргийн МАН-ын дарга, УИХ-ын гишүүн, ЦХХХЯ-ны сайд Н.Учралын жил бүр сонгогдсон тойргийн ахмадуудаа эрүүл мэндийн үзлэг оношлогоонд хамруулах ажлыг зохион байгуулдаг, энэ жилийн хувьд Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч М.Говьсайхан, ДИТХ-ын төлөөлөгч Д.Баярсайхан нарын хамт БНСУ-ын нарийн мэргэжлийн эмч нарыг урин авчирч Сүхбаатар дүүргийн 580 гаруй ахмадуудад хараа зүйн цогц үзлэг, оношилгоо, заавар, зөвлөмжийг өгч нүдний шилний хэмжээг биеэс нь авч, харааг оношлон Солонгос улсад нүдний шилийг үйлдвэрлүүлэн авчруулж иргэдэд гардуулан өглөө.

Өөрт тохирсон оношлогоо хийлгэж улмаар БНСУ-д үйлдвэрлэсэн чанартай харааны шилтэй болсон ахмадууд ихээхэн баяртай байна.