Үерийн улмаас эвдэрч сүйдсэн зам, гүүрүүдийг сэргээн засварлахад УОК-оос дэмжлэг үзүүлнэ
2023.06.26

Үерийн улмаас эвдэрч сүйдсэн зам, гүүрүүдийг сэргээн засварлахад УОК-оос дэмжлэг үзүүлнэ

Баян-Өлгий аймагт хэт халалтын улмаас уулархаг бүсийн цас ихээр хайлж Ховд, Сагсай, Булган, Буянт, Турган, Чихэртэй, Ганц мод, Цагаан гол, Согоог, Хар бут зэрэг голын усны түвшин үерийн аюулын түвшинд хүрч олон гүүр эвдэрсэн байна.

Үүнээс үүдэн Бугат суманд байрлах Хатуугийн голын 156 метрийн урт төмөр бетон гүүр, Ярантын боомт чиглэлийн орон нутгийн чанартай авто замын Булган зэрэг голуудын модон гүүрний зорчих хэсэгт цөмөрч, суулт үүсэн тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон бол Алтай сумын орон нутгийн чанартай авто замын Хар бутны голын модон гүүр бүхэлдээ голын усанд урсаж дахин ашиглах боломжгүй болсон зэрэг нийт 8 гүүр эвдэрч сүйдсэн юм.

Уг нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор газар дээр нь очиж ажиллан, аялал жуулчлалын үе ирж буйтай холбоотойгоор эвдэрч сүйдсэн зам, яаралтай сэргээн засварлах шаардлагатай гүүрнүүдийг дахин барих, засаж сэлбэх зэрэгт УОК-оос дэмжлэг үзүүлэхээр боллоо.