Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийн ажил эхэллээ
2023.06.06

Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийн ажил эхэллээ

Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийн явцын үнэлгээний багын 2023 оны хяналтын ажил эхэллээ.

“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох (БОЯБХУАӨДЗ)” төслийн II, III шатны хэрэгжилт, 2022 оны ажлын тайлантай танилцах ажлын хүрээнд ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банк (KfW)-ны төслийн менежер Нина Отто тэргүүтэй албаны төлөөллийг хүлээн авч уулзав.

Хяналтын ажлын хүрээнд:

  • Төслийн II үе шатны бүрэлдэхүүн хэсгүүдэд хамрагдсан зарим ТХГН-ийн хэмжээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаануудын хэрэгжилт, үр дүнтэй танилцах, үнэлгээ хийх;
  • Төслийн I шатны хүрээнд Архангай, Завхан, Өвөрхангай аймагт хэрэгжиж буй орчны бүсийн зээлийн эргэлтийн сангийн үйл ажиллагаанд хяналт, үнэлгээ хийх, үр дүнтэй танилцах, үйл ажиллагаануудын хэрэгжилтэд үнэлгээ хийх;
  • Төслийн I шатны хүрээнд Архангай, Завхан, Өвөрхангай аймагт хэрэгжиж буй орчны бүсийн зээлийн эргэлтийн сангийн үйл ажиллагаанд хяналт, үнэлгээ хийх, үр дүнтэй танилцах, үйл ажиллагаануудын хэрэгжилт, үр дүнтэй танилцах, үнэлгээ хийх юм.
  • Уулзалтаар Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох (БОЯБХУАӨДЗ)” төслийн хүрээнд Монголын байгаль хамгаалагч нарт техникийн тусламж үзүүлж машин болон 4 улирлын хувцсаар хангасан явдалд талархал илэрхийлж, хамтын ажиллагааг өргөжүүлэх, төслийн үр дүнтэй хэрэгжилтэд талуудын оролцоог хангаж ажиллах, цаашид байгаль хамгаалагчийг чадавхжуулах ажилд хамтран ажиллах талаар санал солилцов. Учир нь иргэдийн байгаль орчинд ээлтэй амьдрах, дасан зохицох хандлагад байгаль хамгаалагчийн оролцоо чухал тул тэднийг чадавхжуулах асуудал нэн тэргүүнд байгааг онцолж байв.
  • Уг төслийн 2023 оны үнэлгээний багт ХБНГУ-ын KfW Банкны техникийн ахлах инженер Маттиас Бэхтолсхайм, ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банк (KfW)-ны Зүүн өмнөд ази, Монгол улсыг хариуцсан менежер Фабиан Штейр, ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банк (KfW)-ны Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Карина Ников, Төслийн зөвлөх багийн техникийн ахлах зөвлөх Бэрнт Штайнхаур-Бөркхарт, Төслийн зөвлөх багийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ хариуцсан олон Улсын зөвлөх Мэй Фийл-Флинн нар багтсан ба энэ сарын 15-ныг хүртэл Монгол Улсад ажиллах юм.