2023.06.22
Г.Мөнхцэцэг: Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих Үндэсний зөвлөл ийг хэрхэн байгуулах вэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.22/ нэгдсэн хуралдаанаар Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг:
Бид соёлын үйлдвэрлэлийг эрхлэгч гэж хэнийг хэлж байгаагаа тодорхой болгох ёстой. Соёлын үйлдвэрлэл эрхэлж буй хүмүүсээ яаж дэмжиж, татвараас хэрхэн хөнгөлөх вэ, үүнийгээ ярилцаж, тодорхой болгох хэрэгтэй. Соёлын эрхийн бичгийн асуудал бас байна. Зохиогчийн эрхийн хуультайгаа хэрхэн уялдуулсан бэ, давхардал нэлээн харагдаад байна. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих Үндэсний зөвлөл байгуулна гэж байгаа. Энэ зөвлөлөө яаж байгуулах вэ.
Түүний асуултад Соёлын сайд Ч.Номин хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn