“Хүүхдийн шим тэжээлт хоол”-ны төрлийг шалгаруулах анхдугаар уралдаан боллоо
2023.05.16

“Хүүхдийн шим тэжээлт хоол”-ны төрлийг шалгаруулах анхдугаар уралдаан боллоо

Тус уралдаанд Дундговь аймагт зохион байгуулагдаж, төвийн болон сумдын бүх сургууль, цэцэрлэгийн тогооч нар оролцсон юм.

Жайка олон улсын байгууллагаас сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоол хүнсээр авбал зохих илчлэг, шимт бодисын хэрэгцээг хангасан, тэдний нас, бие бялдрын онцлог, өсөлтөд тохирсон, эрүүл аюулгүй хоол, ундааны цэсийг оновчтой болгох төслийг улсын хэмжээнд Дундговь, Өвөрхангай аймгуудад хэрэгжүүлж байна. Хүүхдүүдийн дунд кальцийн дутагдал их байгааг анхаарч аймгийн удирдлагууд “Сүү хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр санаачлан ажиллаж цаашдаа Дундговь аймаг улсдаа жишиг үдийн хоолтой болох зорилт тавин ажиллаж байна.

Өнөөдрийн уралдаанаас эрүүл, аюулгүй, органик бүтээгдэхүүнээр хүүхдийн үдийн хоолыг хангах олон сайхан санаа гарсан үр дүнтэй уралдаан боллоо.