2025 онд зохион байгуулах Pisa үнэлгээнд Монгол Улс хамрагдах хүсэлтээ илэрхийлэв
2023.05.10

2025 онд зохион байгуулах Pisa үнэлгээнд Монгол Улс хамрагдах хүсэлтээ илэрхийлэв

“Дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалт”-ын үеэр Эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг (OECD)-ийн захирал Андреас Шлейчертай уулзлаа.

2022 онд Монгол улсын 196 сургуулийн 15 настай 9600 сурагч PISA олон улсын үнэлгээнд хамрагдсан. Сурлагын амжилтын олон улсын үнэлгээний тайлан энэ оны 12 дугаар сард зарлагдана.

Уулзалтын үеэр манай улс 2025 онд зохион байгуулагдах PISA үнэлгээнд хамрагдах хүсэлтээ илэрхийллээ. PISA олон улсын үнэлгээ нь 3 жил тутамд зохион байгуулагддаг.

2022 онд дэлхийн 88 улсын сурагчид уг үнэлгээнд хамрагдсан. Pisa үнэлгээгээр тухайн улсын боловсролын салбар ямар хэмжээнд байгааг олон улсын түвшинд харьцуулан тайлагнадаг. Өөрөөр хэлбэл бид боловсролын салбарын ололт болон алдаагаа энэ тайлангаас мэдэж авах, засах боломж бүрдэнэ.