2023.05.12

Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн талаар иргэдийн саналыг авч байна

УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулганы тавдугаар сарын 05-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийсэн.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар хэлэлцүүлэг хоорондын хугацаа хэлэлцэж буй асуудлын шинж байдал, цар хэмжээнээс хамааран 7-гоос доошгүй ажлын өдөр байх ба энэ хугацаанд УИХ-ын гишүүд тойрогтоо шууд болон өөрийн бие төлөөлөгчөөр дамжуулан уг үйл ажиллагааны үр дүнг мэдээлж, иргэдийн санаа бодлыг судалж, харгалзан үзэх ажлыг гүйцэтгэх зохицуулалттай.