2023.05.11

76+76= 152 УИХ-ын гишүүнтэй болсноор юу өөрчлөгдөх вэ?

"NTV" телевизээс бэлтгэн хүргэдэг "Өөр өнцөг" хэлэлцүүлэг өчигдөр /2023.05.10/ "76+76= 152 УИХ-ын гишүүнтэй болсноор юу өөрчлөгдөх вэ" сэдвээр өрнөлөө.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.СҮХБААТАР оролцож, байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр "Би 13 жилийн өмнө УИХ-ын гишүүдийн тоог 99 болгох хэрэгтэй гэж хэлж байсан. Хүн ам сонгогчдын тоогоороо зөрүүтэй тойрог их байсан, хоёр ч сонгууль дамнан. Нэгт, хуулийн шаардлага байна. Засгийн газар 152 гэдэг тоог судалж гаргасан. Хоёрт, УИХ-ын тогтоол гаргаж, Үндсэн хууль оруулж ирэхээр болсон. Өнөөдрийн парламентын төлөөлөх чадвар байхгүй байна гэж шүүмжилж байна. Нам сонгуулийг шинэчлэх ажлыг давхар хийх ёстой. Ардчилал гэдэг нь ард олныг төлөөлдөг олонхийн засаглал. Тэнд гуталчин хүн хүртэл байх эрхтэй. Энэ тохиолдолд парламентад цөөн хүн байх нь буруу. Цөөн хүнд эрх мэдэл төвлөрч болохгүй. УИХ-ын гишүүдийн тоог 99-152 байх ёстой гэж бодож байна. Монгол Улсын эдийн засаг нэмэгдэх хэрээр 76 кноп үнэтэй болж ирсэн. Эрх барьж байгаа нам дараагийн сонгуульд нам тавиулчихна гээд айгаад байгаа зүйл биш юм. Ганцхан Үндсэн хуульд нэг заалт хийгээд болчихгүй. Дараа нь, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль байна" гэлээ.