И.Цэрэнхүү: Гишүүдийн тоо цөөдөөгүй, харин ч тооноос чанарт шилжих ёстой
2023.04.19

И.Цэрэнхүү: Гишүүдийн тоо цөөдөөгүй, харин ч тооноос чанарт шилжих ёстой

И.Цэрэнхүү судлаач Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоог 152 болгох асуудал яригдаж байгаа. Энэ асуудлын талаар өөрийн байр сууриа илэрхийлжээ.

Мэргэжлийн нийгэм зүйч хүний хувиар улс орны өмнө тулгарчхаад байгаа нэг амин чухал асуудлаар санаа бодлоо хэлье гэж бодлоо, надад падлий байх биш гээд өнгөрчиж болохгүй байна. Учир нь энэ асуудлыг яаж шийдсэнээр монголчуудын бодит орлого,  бодит амьдрал магадгүй ойрын 30-40 жил ямар байх нь шийдэгдэх ТОМ АСУУДАЛ юм.

БОДИТ ОРЛОГО гэж юу вэ?Өрхийн орлогоороо хэдий хэмжээний бараа, үйлчилгээ худалдан авч чадах тэр чадавхыг хэлнэ. Бүх улс орон энэ үзүүлэлтийг мөрддөг манайх мэдээж үгүй. Энэ чухал чадавх хэнээс шалтгаалдаг вэ? Төрөөс, төрийн чадавхаас! Төрийн чадавхыг яаж сайжруулах вэ? Сонгуулиар! Гишүүдийн тоог 152 болгосноор амьдрал сайжирч бодит орлого өсөх үү? Үгүй, энэ бол архаг улс төрчдийн өмхий амнаас жижиг намуудын салбаануудаас унаж байгаа НОХОЙН ЖОГОР!

Би УИХ-ын гишүүдийн тоо 152 болгохыг зөвшөөрөхгүй, бүү зөвшөөр гэж ард иргэддээ уриалж байна! Яагаад?

  1. Гишүүдийн тоо цөөдөөгүй, харин ч тооноос чанарт шилжих ёстой. Маш ажилсаг, зөвхөн төрийнхөө ажлыг хоёрдмол сэтгэлгүйгээр хийдэг бол 51 байхад ч хангалттай. Тэртэй тэргүй 38 хүн л хуралддаг шүү дээ! Ирцээ бүрдүүл чадахгүй бол спикерээ илжиг хэмээн үзэж хөөж явуул!
  2. Төлөөллийн чанар муу байгаа юм уу? Үгүй, муугүй парламент ш дээ 1 гишүүн 42,4 мянган хүн төлөөлж байгаа, дэлхийн дундаж хэмжээ Доорх схемээс хар л даа!
  3. ЭЗ-ийн хувьд асар их зардалтай. 30 тэрбумд багтаана гэнээ хэхэ 1 жилд ш дээ Тогтохсүрээн! ҮХуулийн хугацаанд 1 их наяд болчиж байгаа биз дээ? Энэ бага мөнгө үү? Тогтохсүрэнгийн хэлснээр “яах вэ нэг” тоо юу? Энэ мөнгөөр хэчнээн сургууль цэцэрлэг эмнэлэг барьж цалин тэтгэврийг яаж нэмж болох вэ!
  4. Шууд зардал ярьцгаагаад байна, гэтэл шууд бус зардал? ТӨРИЙН ШИНЭ ОРДОН барих мөрөөдөл нь биелнэ биз дээ? Хэдэн их наяд вэ?
  5. Одоо байгаа хулгай луйвар зүгээр л ердийн үзэгдэл болон хувирна, одоохондоо цочирдмоор энэ тоонууд энгийн юм болон хувирна. Шүүх тусгай албаныхны ажил 2 дахин нэмэгдэнэ 2 дахин зардал өсөхгүй юу? 76 байхдаа 40 хулгайчтай байна 152 болчихоор цөөрчих юм уу, яаж?

Гарц: Тоог өсгөх үү гүй юу? гэсэн ганцхан асуултаар бүх ард түмний РЕФЕРЕНДУМ хийх ёстой! Тогтолцоо биш гэж Тогтохсүрэн тайлбарлалаа хэхэ тэгээд юу юм? Гогодолцооюмуухэхэ Тэр хувь тэнцүүлсэн сонгууль гэдэг нь ч ойлгомжгүй, эсвэл маш ойлгомжтой! Жагсаалтад олон санал авсан хүн сонгогдохгүй харин урьдчилаад нэрийн жагсаасан хүн л намаараа сонгогдох юм билээ шүү дээ! Энэ бол ээлжит үнэгэн заль шүү!

Хэрэв энэ сонгуульд хулгайч тэдний гарын өврийн ханцуйны хүмүүс дахин сонгогдвол монголчуудын хувь заяа,амьдрал үр хүүхдийн ирээдүй бүрхэг болно! Энэ нь хулгайчуудад өчүүхэн ч падлийгүйшүү дээ! БОДОЦГООГТҮН!               Судлаач шинжээч И.Цэрэнхүү