2023.04.14
О.Цогтгэрэл: “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” төрийн өмчит болсноор ямар үр дүнтэй ажиллаж байна вэ
УИХ-ын чуулганы /2023,04,14/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн талаар тавьсан асуулгын хариуг сонслоо.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
“Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн талаар тайлан мэдээлэл сонсож байна. Аж ахуйн үйл ажиллагааг төр явуулах уу, концесс нэрээр дунд нь хувьчилж үзсэн, хуулийн байгууллагаар олон асуудал яригддаг. Өнгөрсөн дөрөвдүгээр сард гэхээр нэг жил болж байгаа аж. Захирлын ярианаас сонсоход аравдугаар сард томилогдож очсон гэнэ. Нэг жилийн дотор хэдэн захирал томилогдсон юм.
1-2 сая тонн хүдэр боловсруулж, экспортолдог гэнэ. Гэтэл нөгөө армотур хаана байна вэ. Энэ мэтчилэн тойроод засаглалын болоод бусад олон зүйлийг ярьж болох нь. Хэдхэн жилийн дотор гурван өөр өмчлөл болсон байна. Эдгээрт харьцуулсан тоо хэлж өгөөч. Концессоор шилжихээс өмнө ямар үр ашигтай, борлуулалт хийдэг, ямар бүтээгдэхүүн гаргадаг компани байсан бэ? Концессын жилүүдэд ямар борлуулалтын орлоготой, үр ашигтай байсан бэ. Төрд буцаж ирээд ямар үр дүнтэй, үйл ажиллагаатай байна вэ?
Цаашид энэ компани яах юм. Хэвлэл мэдээллээр гарсан. Хөтөл гэх компанийг төрд аваад сайхан болж байна л гэсэн. Нийлүүлэлтийн хомсдол зах зээлд үүсгээд, өнгөрсөн жил цементийн үнэ хэд болсон. Сайхан юм ярьдаг ч жилийн дараа эргээд харахад далд нууцаар явдаг, нэг өдөр тэсэрдэг ийм зүйл болдог шүү дээ.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.