2023.04.12
Б.Баттөмөр: Төрийн албан хаагч хүнлэг энэрэнгүй, үнэнч шударга, хариуцлагатай, манлайлалтай байх ёстой
УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүдийн хамтаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаар мэдээлэл өглөө.
Ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр "Хүн нэг ажил, албан тушаалд удахаар тодорхой зүйлийг санаачилдаггүй. Тэр ажилдаа дасаад явчихдаг. Тиймээс олон улсад сэлгэж ажиллуулдаг. Хэрвээ сэлгэх боломжгүй бол хувийн хэрэгт нь тэмдэглэдэг. Мөн бусад улс оронд төрийн албан хаагч бэлэг сэлт авбал түүнийгээ заавал тайлагнадаг. Орлого бусад хөрөнгөө тайлагнадаг. Тайлагнасныхаа дараа зарлагын тайланг ч гаргадаг. Тиймээс энэ практикуудаас жишээ авсан.