2023.04.06

Б.Дэлгэрсайхан: Төмөр замыг хөгжүүлэх цаг болсон

УИХ-ын чуулганы /2023,04,06/-ны өдрийн хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

Өмнөх хуульд нийтийн хэрэглээний зам, дагнасан хэрэглээний зам гэж ялгаатай. Дагнасан хэрэглээний зам нь уул уурхай түшиглэсэн гэх мэд Багануур, хойшоо Төмөртөө, Баянголын чиглэлийн замыг хэлж байгаа юм. Үүнийг шинэ хуульд тусгай хэрэглээний зам гэж орж ирж байгаа юм байна. Түншлэлийн гэрээгээр баригдаж байгаа төмөр замын хувьд газар ашиглах гэж орж ирнэ. Энэ хуулийг өнөөдөр баталж болно. Гэхдээ 1949 оны хуулиар өнөөдөр үйлчлэхгүй шүү. Үүнийг яам мэдэж байгаа байх. Цаашдаа УБТЗ-ыг төлөөлж байгаа сайд байна, үүний нийгмийн байгууламжийн улс өөрөө авах хэрэгтэй, зах зээлийн журмаар ажиллуулах ёстой. Ингээд дампууруулж болохгүй.Дорноговь аймаг, төмөр замын эмнэлэг болон бусад зүйлээ өөрөө авсан. үүний шиг төмөр замын эмнэлэг, сургууль... гэх мэт зүйлээсээ салахгүй бол төмөр зам хөгжихгүй. Хуульд үйлчилгээ үзүүлэгч, тээвэрлэгч хоёр тусдаа байна гэж заасан байна. Харин гэрээнд тусгасан байна гэсэн байна. Гэрээ бол гэрээ, иймд хуульдаа тусгах ёстой.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn