2023.03.31
Б.Жаргалмаа: ЖДҮХС, Хөгжлийн банкнаас зээл авсан эмэгтэйчүүд хэрхэн үр дүнтэй ажилласан бэ
УИХ-ын чуулганы /2023,03,30/-ны өдрийн хуралдаанаар Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:
Эмэгтэйчүүдийн хөлсгүй хөдөлмөр эрхэлдэг байдал илүү байгаа. Энэ хуулиар эмэгтэйчүүдэд тулгардаг барьцаа хөрөнгийн асуудлыг шийдэх шийдэл оруулах хэрэгтэй. Мөн ажлын хэсгийнхэн бодит байдал дээр эмэгтэйчүүдийн бизнес эрхлэхэд тулгардаг бэрхшээл, эмэгтэйчүүдийн давуу талын талаар илүү их мэдээлэл хүргээсэй гэж харж байна. ЖДҮ, ХБ-наас авсан зээлээрээ эмэгтэйчүүд юу бүтээсэн бэ, сайн жишгээсээ хуваалцаарай. СХД-т эмэгтэйчүүдийг бизнес эрхлэхэд дэмжих чиглэлээр ажилладаг байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. Эмэнгтэйчүүдийн хийсэн бүтээгдэхүүнийг Өвөрмонгол, Улаан-Үүд рүү гаргах ажил амжилттай явж байгаа.
Ийм учраас энэ хуулийг оруулж ирсэн юм. Энэ хууль дээр заавал эмэгтэй гэж хүйсээр ялгаварлан гадуурхалт хийгээгүй, бид ОУ-ын өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх ёстой. Өнөөдөр үр дүнтэй байгаа сайн жишээг олон нийтэд танилцуулаарай.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn