2023.03.31

Т.Энхтүвшин: Эмэгтэйчүүдийн дийлэнх оёдол эрхэлж байна, үүнийг экспортын түвшинд хүргэхэд дэмжлэг үзүүлэх ёстой

УИХ-ын чуулганы /2023,03,30/-ны өдрийн хуралдаанаар Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:

Монгол Улсад аж ахуй нэгж эрхэлж буй хэдэн эмэгтэй байдаг вэ. Миний хувьд ҮББХ-г ахалж ажилладаг. Хамгийн их тулгамдаж буй асуудал бол 2005 онд даавуун болон сүлжмэл эдлэлийг гааль НӨТ-ын татвараас чөлөөлж байсан. Энэ үед оёдолчдын тоо 30 мянгад хүрч байсан бол буцаад татвар авах болсноор оёдолчдын тоо буурсан байдаг. Үүнээс харахад эмэгтэйчүүдийн хамгийн их эрхэлдэг бизнес бол оёдол. Ийм учраас сүлжмэл эдлэл болон даавууг НӨАТ-аас чөлөөлөх, оёдолчдынхоо тоог өсгөж гадагшаа бүтээгдэхүүнээ гаргах боломж олгох хэрэгтэй байна.

Бүх бүтээгдэхүүнээ оёод гадагшаа гаргах гарц шийдлийн талаар гадныхан бас санал тавьдаг. Та бүхэн үүн дээр ямар саналтай байна. Энэ талаар саналаа манай байнгын хороонд хүргүүлбэл бидний зүгээс Засгийн газарт уламжилж ажил хэрэг болгох боломжтой. Эмэгтэйчүүдээ дэмжээд явах зайлшгүй хэрэгцээ шаардлага бий.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn